МолWw touoro 2a3k
Мол (олон тоо: Молчууд) — гэдэг нь монголын интернэт орчин, сошл сүлжээний хүрээнд үүссэн үг юм. Мол гэдэг үг нь тодорхой нэгэн агуулгыг гүйцэт ойлгоогүй буюу буруу ойлгочихоод тухайн зүйлийнхээ талаар мэдэмхийрэх хандлагатай хүнийг тодорхойлоход хэрэглэгдэнэ. Хараалын үг гэж тооцогдох аргагүй ч доромж утга агуулагдана.
Гарчиг
- 1 Үүсэл гарал
- 2 Хэрэглээний хүрээ, чиг хандлага
- 3 Шүүмжлэл
- 4 Хэлзүйн үүднээс
- 5 Холбоос
Үүсэл гарал
Анх Гавъяат Фэйсбүүкчин фэйсбүүк хуудсанд тавигдсан бусад хуудсыг ёжилж шүүмжилсэн зурган дээр нэгэн хэрэглэгч эсэргүүцсэн сэтгэгдэл үлдээхдээ 'Монголчууд' гэдэг үгийг 'Молчууд' гэж андуурч бичсэн. Үүнээс нь санаа авсан Гавъяат Фэйсбүүкчин хуудас төд удалгүй 'Сайн байцгаана уу, бид Молчууд байна' гэдэг гарчигтай зураг тавьснаар дэлгэрэх эхлэл тавигдсан. Гавъяат Фэйсбүүкчин хуудсан дахь зураг
Хэрэглээний хүрээ, чиг хандлага
Интернэт орчинд бие биеэ дайрч давшах явдал бодит харилцаатай харьцуулахад түгээмэл байдаг. Тиймээс 'Мол' гэдэг үгний илт харааж зүхсэн биш боловч ёжтой байдал нь интернэт орчинд дэлгэрэх үндэслэл болсон байж болох юм. Тус үгийн үүсэл нь 'Гавъяат Фэйсбүүкчин' фэйсбүүк хуудастай холбоотой учир хэрэглээ нь голдуу 16 – 25 насныхны дунд идэвхитэй байна. Тэр дундаа эрэгтэй хүмүүс түлхүү хэрэглэдэг. Эмэгтэй хүмүүс өөрсдөө 'Мол' гэж дуудуулна уу гэхээс энэхүү үгийг хэрэглэж байгаа нь цөөн. Эндээс дүгнээд үзэхэд тус үгийн хэрэглээ нь интернэт орчин, тэр дундаа фэйсбүүк хэрэглэгчдээр хязгаарлагдах бөгөөд фэйсбүүкийг хэр их хэрэглэж байгаагаас шууд хамаарна. Гэвч сүүлийн үед 'Мол' гэдэг үгийн хэрэглээ хяналтнаас гарч үндсэн утгаараа бус таалагдахгүй хүнээ л шууд мол гэдэг болсон байна.
Шүүмжлэл
'Мол' гэдэг үг нь орчин үеийн Монгол хэлний хэлзүйн санд нэвтэрсэн доромж, хараалын үгнүүдтэй адил нарийвчлан тодорхойлсон утга байхгүй. Өөрөөр хэлбэл хэн нэгэн өөрт таалагдаагүй нэгнийг “Мол” гэж дуудах боломжтой. Энэ утгаараа уг үгийн дэлгэрэх эхлэлийг тавьсан 'Гавъяат Фэйсбүүкчин' хуудас нь “эсэргүүцсэн коммент бичсэн хүнийг мол гэдэг” гэх мэтээр өөрөө шүүмжлэлд өртдөг. Мөн тус үг нь Монгол гэдэг нэр үгийн гуйвуулсан хувилбар гэдэг утгаараа зарим хүний эгдүүцлийг хүргэх тохиолдол бий. Гэхдээ Мол гэдэг үг нь хэрэглээнийхээ явцад агуулгаар баяжихдаа зөвхөн Монголчуудад хамаатай үг болж хувирсан (Өөрөөр хэлбэл Америк Мол, Хятад Мол гэж байхгүй) бөгөөд “Чи хичээхгүй бол Монгол хүн биш Мол хүн л болно” гэсэн санааг давхар агуулсан болов уу гэдэг талаас нь зөвтгөх, өмөөрөх үндэслэл бий.
Хэлзүйн үүднээс
Монгол улсын шинжлэх ухааны болон нийгэм, хүний хөгжлийн хоцрогдлоос ярианы хэлэнд гадаад үг ихээр нэвтэрсэн. Ялангуяа залуусын хувьд латин үсэг ашиглаж, хязгаарлагдмал тэмдэгтийн хүрээнд бичигддэг мессэжний нөлөөгөөр асар их гадаад үг ашиглагдаж, Монгол үгийн хэрэглээ ч хувьсах болсон. Энэ нөхцөлд үүссэн Мол гэдэг үг нь уг гарвалын хувьд цэвэр Монгол хэлний цаг үеийн хөгжлийн хүрээнд үүссэн монгол үг болох юм. Тиймээс хэрвээ хэлний хөгжил, хувьслыг зөв удирдаж чадвал Монгол хэлийг гадаад хэлэнд уусгалгүйгээр залуусын хэрэгцээ шаардлагыг хангасан байдлаар хөгжүүлэх боломжтойг 'Мол' гэдэг үг харуулж байгаа юм.
Холбоос
- Гавъяат фэйсбүүкчин
- Молчуудыг судлах нь - Молпедиа видео хуудас